Д.Ганбат: Хамгийн хямд гурил идэж байгаа гэсэн чинь хаа байна, хэл амтайгаар баруун аймгийнхан гайгүй гурил идэх бололтой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Ganbat gishuun/405458232_763019512536559_9021592122277541124_n copy.jpg

Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас тавьсан "Малын генетик нөөцийн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар" асуулгын хариуг сонсож буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Сүүлдээ жалга довны сайд нартай болж байх шиг байна. Хамгийн хямд гурил идүүлж байгаа л гэсэн. Үгүй шүү дээ, хамгийн үнэтэйг идэж байна. Баруун аймгийнхан хэл амтайгаараа гайгүй гурил идэх юм шиг байна. Манай Баянхонгор тэгээд яах юм. Ер нь манай малчид хэцүү байгаа шүү" гэсэн юм.