Цасан шуурганы улмаас Ховд аймагт унасан цахилгааны баганын гэмтлийг засварлахаар ажиллаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногт Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын нэг тулгуур багана унажээ. Унасан багануудыг засварлан, цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан бол Ховд аймгийн Цэцэг суманд 35 кВт-ын гурван агаарын шугамын цахилгааны тулгуур багана унасан дуудлагаар цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

tenx.mn