ТАНИЛЦ: Нүүрсний эхний сонсголоор зарлагдсан компаниудтай ХАМААРАЛ БҮХИЙ УЛСТӨРЧИД

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 3 сек
200
legacy:Visual Toim/нүүрсний сонсгол визуал/385537983_1066623927803507_5889507126051810365_n.png

Нүүрсний эхний шатны сонсгол жижиг Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, нийлүүлэлт болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер, худалдан авалт зэрэг өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Хэдийгээр дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулагдсан боловч энэ хугацаа Хянан шалгах Түр хороо болоод хянан шалгагч, шинжээч нарын хувьд чамгүй олон баримтыг дэлгэсэн сонсгол болсон. Тэгвэл сонсголоор дэлгэсэн гэрээ, контрактын ард ямар улс төрийн хамаарал ил болсон талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэе.

legacy:Visual Toim/нүүрсний сонсгол визуал/Nuursnii sonsgol 1 (1).jpg legacy:Visual Toim/нүүрсний сонсгол визуал/Nuursnii sonsgol 2 (1).jpg legacy:Visual Toim/нүүрсний сонсгол визуал/Nuursnii sonsgol 3 (1).jpg

ЭРГЭН САНУУЛЬЯ, ДЭЛГЭРЭНГҮЙ:

-Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж-

Шинжээчийн дүгнэлт ил болохоос ч өмнө буюу сонсголын эхний өдрөөс сошиалд "толхилцсон" Түр хорооны дарга Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж нар нотлох баримтын хүрээнд учран золгосон. Учир нь Бортээгийн ордын хөрс хуулалтын 715 тэрбумын тендерт оролцсон “Спейшл Майнинг Сервис“ ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж танилцуулагдав. Тус компани нь Эрдэнэс Монгол ХК-ийн 2019-2023 оны тендерт оролцож, 706 ТЭРБУМ 839 САЯ төгрөгийн гурван ч гэрээг байгуулсан байдаг бөгөөд 2021 онд зохион байгуулагдсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон нь энэ аж. Гэрээний үнийн дүн нь 715 тэрбум 956 сая төгрөг. Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулгатай ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг байна.

-З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий ТҮНШЛЭЛ-

Сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан гэх мэдээлэл "жин дарав". Шинжээчийн танилцуулснаар, ЭТТ ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарласан байдаг. Тус тендер нийт гурван ч удаа зарлагдсаны эцэст Тавантолгой оператор түншлэл шалгарсан аж. Шинжээчийн дүгнэлтийн дараагаар тус түншлэлд оролцсон компаниудын эзэмшигчдийн хамаарлыг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан юм. Энэ үеэр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан юм.

-Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, А.Зангад-

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий аудитор асан А.Зангад нарын нэгдмэл сонирхол бүхий Женералтек ХХК-тай Тавантолгой ХК 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаар шинжээч танилцуулсан. Д.Дорлигжав, А.Зангад нар сонсголд биечлэн ирж оролцсон. Харин Ц.Элбэгдорж гадаадад байгаа тул сонсголд оролцсонгүй.

-МҮДН фракцынханы байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-

"Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан улстөрчид болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг зарласан билээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг

"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр

АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул

УИХ-ын гишүүн асан Д.Зоригт

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар захирал нь 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулсан юм.

-"Ажнай" Д.Бат-Эрдэнэ ба Р.Сэддорж-

Шинжээч "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэх "Тавантолгой транс" ХХК-ийн шалгалтын дүнг танилцуулсан юм. Тус компанитай 2011-2017 онд 10.3 сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулж байсан талаар танилцуулсан юм. "Тавантолгой транс" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар байна. Түүнчлэн Д.Бат-Эрдэнийн нэгдмэл сонирхол бүхий хоёр ч компани нэр дурдагдсан билээ.

-УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа-

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа гэрчээр оролцохоор биечлэн ирсэн. Түүний нэгдмэл сонирхол бүхий Уужим Од ХХК 2014 онд 12.8 мянган куб хөрсний ажил гүйцэтгэж, 92.4 сая төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээчийн дүгнэлтэд гарсан байдаг.

tenx-hd
Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ардчилсан намын хэдийг оруулаад ардын намын нөхдүүд сүүдэрт нь нуугдаад үлдчихсэн бн. Сонгууль болох гэж байгаа муулж болохгүй нь ойлгомжтой.

  • А
    Ард Түмний Нэг

    Монголын ард түмнийг харийн зальт санаатнуутнуудтай хамсан төөрөгдүүлж байгаад ар.хударгаар нь хулгай луйвар хийсэн сэм хуйвалдагчид, эрлийз хурлийз нар бол эд мөн. Өнөөдөр эд ах дүү эрлийз хурлийзуудийгаа өдөөн турхирч улс, үндэстэн, төр засаг ард түмний хүсэл эрмэлзэлийн эсрэг, ухамсаргүй этгээдүүдийг ашиглан хэлэх хэлэхгүй үгээр хараан хашгирч байгаа нь илт харагдаж байна. Ингэж байж тэд 99 онд өндийж ирсэн. Одоо бол та нарыг Монголоос зайлуулах хэрэгтэй нь ойлгомжтой болжээ.

  • Z
    Zochin

    Ard tvmenteigee xuvaaxch sonirxolgvi zovxon oorsdool idej bz zayaand torsinmuu xaashaa yum xuvitsaanixaa noogdol ahig gej xvvxed xuurch bga yum shig oorsdoo xeden terbumaar ni arail dendej bga yum bishvv

  • З
    Зочин

    Нүүрсний хамгийн том хулгайч бол Ажнай Батэрдэнэ юмаа. 2008 оноос эхэлж нүүрс хулгайлж асар ихээр баяжсан. Тэрээр өөр ямар ч бизнес эрхлээгүй хувьцааны луйвараар Тавантолгой ХК-ын хувьцааг ( нутгийн иргэдийнхээ) авч баяжсан луйварчин

  • И
    Иргэн

    Цөвүүн цаг ирэхэд түрийний бөөс толгойд гарнаа гэж зөгнсөн байдаг, 1990-оноос хойш үнэхээр л удам угсаа муутай хүмүүс л төрд шургалаж, өмч хувьчлал, Монголын Байгалын баялагыг гадагшаа хулгайлж л баяжих шив дээ!!! Үр дүн нь ердөө энэ

  • С
    Сд

    Хөрөнгийн хурааж аваад шоронд нь хатаавал таарна

  • З
    Зочин

    Хөрөнгийн хурааж шоронд нь хатаавал таарна

  • Ү
    үнэн үү

    бүгдийг нь хөрөнгийг нь хураагаад шууд л бууд

  • З
    Зочин

    2012-2016 оны хооронд төр барьсан АН ийм байхад Төрийг дөнгөөр нь үнэмлэхүй барьж байгаа МАН-н хүмүүс бүр аймар байгаа нь ойлгомжтой

  • З
    Зочин

    Дорлигжав Элбэгдорж Бат үүл гэх мэтийн Монгол улсыг сүйрүүлсэн заяа нь хаясан хүнцэрүүдээр туг тахихсан гэж.

  • Б
    Батбаатар

    Пиздаа л гэе даа

  • З
    Зочин

    Elbeg dorligjob nar zorilgoo nuhaad l erdenetiig tonood ehelsen urbagchid buidbal taarna

  • З
    Зочин

    Энэ луйварчид хязгаараас давж гударсан нь бүгд үнэн. Гэвч Энхбаяр нь ч хууль хяналтын байгууллага нь ч яллаж чадахгүй нь ойлгомжтой. Зүгээр л жүжиг. Бүгд баг өмссөн хулгайчууд.

  • З
    Зочин

    Шударга царайтай Б.энхбаярын үнэн нүүр царай энэ дэ, мэргэшсэн хулгайч Ч.хүрэлбаатар хаачив боомтоор мөнгө угааж явна уу

  • З
    Зочин

    Одоо сөрөг намын нөхдүүдийн хэнтэй унтаж хэвтсэнийг тавих хэрэгтэй. Олон гэр бүл сарнинах байхдаа...

  • З
    Зочин

    Сонгуулийн сайхан жүжиг найруулан тавьж байна даа.

  • Б
    Бо

    Шинжээч гэж ямар хүмүүс бна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд байна

  • Э
    Эрка

    30 хан жилийн дараа буян жагаа гийн хэлсэн үг үгээгүй новшнууд хэн байлаа баатар,элбэг нар одоо хэн ард иргэдээ тоносон новшнууд дорлигжа ,тооны багш ард түмнээ хуурсан бөөснүүд шүүхийн өмнө хүлээё

  • З
    Зочин

    Молекул Батбаярын хүүхдүүдийн нэр их гарсан. Зарлагдахгүй л байгаа юм даа. Амарбаясгалан өчнөөн л яригдсан. Бас л зарлагдахгүй л байгаа юм даа. Энэ мэтчилэн зарлагдахгүй үлдэж байгаа нь хэд ч байгаа юм бүү мэд.

  • И
    ИРГЭН

    ҮР ХҮҮХДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЭЭД УЛСАА ЦӨЛӨМЧИХДЭГ ЮМ БАЙНА ДАА. АРД ИРГЭДИЙН ХУВЬД ХОНГИЛЫН ҮЗҮҮР ТАС ХАРАНХУЙ