Түр хорооноос Б.Ганхуягийг ирэх долоо хоногт болох “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“-д оролцуулах хүсэлтээ шүүхэд өгчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Ganhuyag ETT/410083046_1051540092658230_7298902893979500862_n.png

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарлаж буй хоёр дахь сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ удаагийн сонсголд 268 гэрчийг оролцуулахаар дуудаж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Эдгээрийн дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр багтсан байдаг.

Тэгвэл Түр хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ганхуягийг сонсголд оролцуулах тухай хүсэлтийг хүргүүлжээ.

legacy:Ganhuyag ETT/404342484_1107855537062947_4855187344441775590_n.jpg