Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ИРГЭДИЙН АНХААРАЛД: Маргааш Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга болно
00

Цаг агаарын болзошгүй аюулт үзэгдлээс сэргийлэхийг УЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.



