ИРГЭДИЙН АНХААРАЛД: Дараах чиглэлүүдэд зам, даваа хаагдаж болзошгүй

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/250039422_484439259365046_6576021321614845511_n (1).jpg

Цаг агаарын болзошгүй аюулт үзэгдлээс сэргийлэхийг УЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 13 буюу өнөөдөр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.