ЗГ: Ханбогд сумын 457 га газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2024/10/засгийн газар-1 (1).jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ,

- “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээ,

- “Хүний эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ,

- Аймаг, орон нутгийн цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 26 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ засаг дарга маонголын газар нутгийг зарах эрх мэдэлийг хэн хэзээ ямар хуулиар олгох болснбг тогтоож хариуцлага тооуох нь шударга болно доо

  • Ч
    Чоно

    Үхснээ хэлэлцдгим даруйхан Улсын дотоод хуулийг зөрчиж авилга өгч тусгаар улсын үндсэн хууль зөрчиж газар худалдаж авсан хужаа компаний эздийг ч тэр Нэхийт мэтийн юмсыг ч хамтад нь авилгхар шалгаад хүчингүй болгоод газраа улсын мэдэлд эргүүлж ав хужаа нар тактик боловсруулж амжаагүй ыайтал нь . Солиороод хэлэлцээд зарлаж байх хооронд чн хятадууд манай игэний авсан газар гээд цэргээ оруулаад ирнэ шүү .энэ наадам наргиа инээд бишшүү 76 малаа .

  • З
    Зочин

    Аль хэдийн хил даваад гараад явчихсан

  • З
    Зочин

    Хэлэлцээд байх юу байсан юм.Газар олгосон нөхрөөсөө( гарсан зардал + хахуулийн мөнгөө аь) гүйцээ!Бүх зүйл хуулийн дагуу!!

  • З
    Зочин

    Энэ засгийн газар сайн ажиллаж байна. Улсын хил доторхи бүх газар нутагаа нарийн шалгах хэрэгтэй болов уу. Нэг аймаг, сумын дарга газар нутагаа зараад байх тийм эрх мэдэлтэй байгаа нь л сонин байна.

  • З
    Зочин

    Эх орныхоо газар шорооноос зардаг хэн бэ? Ямар том толгой вэ? Эх ноосоо урваж байна гэсэн үг. Ямар их үнээр олдсон тусгаар тогтнол билээ. Шууд бариж бүх насаар нь хорих ч багадана. Үе удам ах дүүсээр нь цөллөгт явуул.