Б.Чойжилсүрэн: Хөлдөлт үүсэхгүй байх тал дээр бүх хүчээ тавьж ажиллана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:choijilsuren said/ikoll.jpg

ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Уг асуудлаар Засгийн газар өнөөдөр хаалттай хуралдаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн цахилгаан эрчим хүчтэй холбоотой авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэж байдаг.

Тэгвэл энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон.

Учир нь ОХУ-ын талаас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа өчигдөр бичгээр болон амаар мэдэгдсэн. Нөхцөл байдал хэзээ зүгээр болохыг хэлж мэдэхгүй. Хөлдөлт үүсэхгүй байх тал дээр бүх хүчээ тавьж ажиллана

Эмнэлэг, сургууль, онцгой гэх мэт цахилгаан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад хамруулахгүй байхаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна" хэмээлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Ёо ёо хэдэн он бэ энэ одоо. Хаана амьдраад байгаа юм бэ бид нар бурхан минь.

  • З
    зочин

    урагшгүй төрийн унхиагүй түшмэл гэж. Хэлж ярьж байгаа нь хэлтгий, хийж байгаа нь бүтэлгүй албан тушаалын дон тусчихсан орк шүү. Ирэх сонгуулиар дахиж бүү гараасай бурхан минь

  • З
    Зочин

    мангар дүү нарын балгаар ингээд хөлддөг байжээ

  • З
    Зочин

    МАН-ын мангар сайд нар монголыг элгээр нь хэвтүүллээ шүү