Д.Ганбат: Би хэдэн жилийн өмнө иргэддээ бидон тарааж, шанагыг нь сольж өгсний үр дүнд хорт хавдар хамгийн бага байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Ganbat gishuun/405458232_763019512536559_9021592122277541124_n copy.jpg

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Монгол Улс ходоодны хорт хавдраар тэргүүлж байна. Би хэдэн жилийн өмнө нутгийн иргэддээ бидон тарааж, хуванцар шанагыг нь сольж өгсөн. Үр дүнд нь Монгол Улсдаа хорт хавдраар хамгийн бага байна" гэлээ.