“Найзууд“ цувралын жүжигчин Мэттью Перри кетамины цочмог нөлөөнөөс болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ

Дэлхий дахинд
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:найзууд/10-friends-actors-then-and-now-5 (1) (1).jpg

Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перри аравдугаар сарын 28-нд 54 насандаа гэрийнхээ усан санд живж нас барсан байдалтай олдсон байдаг.

Тэгвэл Лос-Анжелес хотын эмнэлгээс Мэттью Перригийн үхэл кетамины цочмог нөлөөнөөс болсон гэдгийг баталжээ.

Мэттью Перри нь "Найзууд" цувралын алдар хүндийнхээ үед өвчин намдаах эм, архины хамааралтайгаа тэмцэж байсан. Тиймдээ ч нөхөн сэргээх эмнэлгээр олон удаа үйлчлүүлж байжээ. Мөн архи, хар тамхины хэрэглээнээсээ болж "Найзууд" киноны гурван жилийн зураг авалтыг санахгүй байна гэж 2016 онд ярилцлага өгч байжээ.

Лос-Анжелесийн эмнэлэгийн мэдэгдэлд "Түүний цусны сорьцонд кетамины өндөр тун илэрсэн. Үхлийн гол нөлөө нь зүрх судасны хэт цочрол, амьсгалын замын хямрал байсан. Ухаан алдах үед живэх магадлал өндөр" гэсэн байна.