Х.Нямбаатар: Тэг зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай байна

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин 28 сек
50
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/MPA PHOTO-2018-1200.jpg

Өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Уг гэнэтийн шийдвэр нь олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргээд буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар твиттер хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийсэн байна.

Тэрбээр "Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая. Тэг зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дундажаар 50 мянган автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилд Нийслэлийн авто зам 25 хувь нэмэгдсэн ч 2013 онд 325 мянга байсан машины тоо 2023 онд 720 мянга болж асуудал шийдэгдээгүй байгааг харж байна.

Үнэнтэй нүүр тулж батлуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулиар Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан. Энэ сарын 29-нд эхний шинэ автобусууд орж ирнэ. Тэг зогсолттой үед шинэ автобус хичнээн орж ирээд иргэд хүлээдэгээрээ хүлээнэ. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш сондгой зохицуулалт хийж нэгдүгээр эгнээ чөлөөлж хөдөлгөөний эрчим нэмэх чиглэл маршрут шинэчлэхэд дугаарын хягаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг та бүхэн ойлгоно уу. Бид нэгдүгээр сардаа багтаж метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж бна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Шинэ хууль хэрэгжүүлэх ажлууд нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Машинаа шейрлэх гэх мэтээр их хотын иргэдээ түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг уриалж байна" гэжээ.

Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямарч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дундажаар 50k автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилд Нийслэлийн авто зам 25 % нэмэгдсэн ч 2013 онд 325 k бсан машины…

— Х.Нямбаатар (@KhNyambaatar) December 17, 2023

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    та нар хэн нь ч байсан засаглаж байх хугацаандаа төсвийн өчнөөн хөрөнгийг түгжржл бууруулна гэж цавчиж хувааж идчихээд одоо аргагүй ийм арга хэмжээ авна гэж байгаа чинь үнэхээр гутамшиг, зайлцгаа

  • З
    Зочин

    Болиочээ

  • Х
    Хүннү

    Та нары 4сард эхлүүлэх ажил 40 сар үргэлжлэх биз, 2028 онд ч энэ хэвээрээ л байна. Танай залууст итгэсэн, та нар бүтэн 8 жил юу ч хийсэнгүй. Энэ хугацаанд дан хулгай л яригдсан. Чи хуулийн сайд байсан ганц хулгайчыг “далд хийж” чадаагүй, чадах ч үгүй юм билээ. Тэгээд чадваргүйгээ мэдсэн тул хотод ирж хэдэн жодооч нартай л ноцолдох нь чамд амар. ХБ, Нүүрсний хулгай, ЖДҮ, Төрийн сангуудын хулгай луйварыг тэр чигт нь орхисон. Оюун-Эрдэнэ та хоёрыг овоо юм байх гэж бодсон дэмжсэн. Би Хэнтийх. Нутгийн нэр баасдсан хогнууд. Дахиж тийшээ бүү зүгэл!!! Нулимаад хөөнө шүү.

  • З
    Зочин

    Наад үлгэрээ хэдэн жил ярих вээ лав л 10 жил ярилаа одоо хэдэн 10 жил ярих вэ манай улс хөгжих үүү үлдэх үү лав л одоогийн байдлаар 100!жил хоцорчоод яваа ш дээ дэлхийн хөгжлөөс

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda