Ерөнхийлөгч асан Х.Баттулга “ГАДААДАД ТОМИЛОЛТТОЙ“ гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Battulga Erunhiiluch/329462007_758120961989081_9183183468572624301_n.png

Нүүрсний хэргийг хянан шалгах хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр:

1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл

2) Богдхан төмөр зам

3) Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/

4) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл

5) Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв

6) ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам

7) Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/ гэсэн долоо дүгнэлтийг сонсох юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан боловч гадаадад томилолттой гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй.