Л.Оюун-Эрдэнэтэй тохирох гэж оролдсон “Эрдэнэтийн 49 хувь“-ийнхан шүүхээр хэргээ прокурорт буцаалгалаа

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 45 сек
80
legacy:erdenet 49/Erdenetiin 49 huvi.jpg

Бүгд нүүрсний хулгай, нууц гэрээгээр баригдсан төмөр зам руу өчигдөр хошуурч байх хооронд шүүх дээр нэгэн сонирхолтой шийд гарлаа. Тодруулбал, Д.Эрдэнэбат нарт холбогдох 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зэрэг Монгол Улсаас оргон зайлсан этгээдүүдийн эзгүйд Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой хэргийг шүүхээр шийдэх боломжгүй гэж үзлээ. Ингэснээр шүүхээс уг хэргийг прокурор, АТГ-т буцаав.

Өөрөөр хэлбэл, хууль шүүхийнхэн нэг гараараа гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдээ гадагшаа гаргаж алдчихаад нөгөө гараараа тэднийг эзгүйд шийдэх боломжгүй гэсэн утгагүй шийдэл гаргасан гэсэн үг юм. Учир нь “Сахал” Д.Эрдэнэбилэг энэ оны 1 дүгээр сард Сингапур улсад 14 хоног эмчлүүлэхийн тулд 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьж шүүхээс хилийн хоригоо цуцлуулсан. Ингээд хил гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 11 сарын хугацаанд эргэж орж ирэхгүй, зугтаасан юм. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч мөн адил 2018 онд Монголоос гарч, эргэж ирээгүй учраас оргон зайлсан этгээдүүдийн жагсаалтад оруулаад байгаа юм.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг аль 2018 оноос хойш, Хөтөл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой хэрэг 2019 оноос хойш шалгагдаж шүүхэд 2022 онд шилжсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадахгүй хэвээрээ байна. Энэ удаад хэргийг оргон зайлсан этгээдүүд байхгүй тул шийдэх боломжгүй гэсэн агуулгатайгаар прокурорт буцаасан нь уг хэргийг ойрын хугацаанд лав шийдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Учир нь оргон зайлсан эдгээр этгээдүүд нь эх орондоо ирж байж хэргийг дахин шүүхэд шилжүүлнэ. Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилнэ. 20 хүн, 2 хуулийн этгээдийн авсан өмгөөлөгчид хэрэгтэй танилцах, өмгөөлөгч солих гэх мэтээр механикаар маш их цаг хугацааг “идэх” нь гарцаагүй. Тиймээс сонгуулиас өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдүүлэхээр зүтгүүлж буй Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг лав шийдэгдэхгүй болж ирлээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Худалдаа хөгжлийн банк талынхан уг хэргийн үйл явцтай холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцох саналыг өнгөрсөн өдрүүдэд тавьсан гэнэ. Харин уг саналыг Ерөнхий сайд хүлээж аваагүй учраас шүүхэд асуудлаа “ойлгуулж” ийнхүү цаг хожиж чадсан бололтой.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зоч

    МОНГОЛ УЛС ЯМАР ХААНТ ТӨР БИШ, ЕРӨНХИЙ Л САЙД БОЛХОНООС ЧИНГИС ХААН БИШ ТОХИРОЛЦОНО ГЭДГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ТОХИРОЛЦОХ ЯМАР ЭРХТЭЙ БИЛЭЭ. ХУВИЙН ЗҮЙЛЭЭ Л ТОХИРОЛЦДОГ ЮМ БАЙГАА БИЗ. БУРУУТАНГУУД НЬ БҮГД АН-ХАН БИЗДЭЭ. ЧИНГЭХ НЬ ТЭДНИЙ АРДЧИЛСАН ҮЗЭЛД НЬ ХАРШЛАХГҮЙ ЮУ

  • З
    Зочин

    Эхлээд новшын шүүгч нараа зайлуулья...

  • З
    Зочин

    Нөгөө авилгачин шүүгч Бямбаа авгай амиа хорлоод дууссан авилгачид нь ингээд өөрсдөө сайн дураар алга болоосой нийгмийн хог шаарууд улс орны хөгжилд саад болсон новшнууд бол авионач шүүгч нар

  • З
    Зочин

    Шууд л ялыг нь өгөөд дуусгаач ээ ингээл новшроол бвал наад хулгайч нар чинь юу ч хийж мэднэ шүүү

  • А
    авлигачин шүүгч нарыг яаж зайлуулах вэ?

    ХУУЛИЙН байгууллагуудад байгаа авлигачдыг цэвэрлэхгүЙГЭЭР УРАГШАА ЯВАХГҮЙ ДЭЭ?

  • З
    Зочин

    энэ асуудлыг сонгуулийн дараа шийдэх нь зөв

    • И
      ИРГЭН

      сонгуулийн дараа ёстой тохиролцондоо. бүр суудлаараа тохиролцох биз. ямар ард түмний эрх ашиг, үндсэн хуульд захирагдах биш. бүгд хулгайч

  • И
    Иргэн

    Тэр санал энэ тэрийг нь үзэж болох уу редакцаа хэн ч итгэхийн аргагүй үлгэр зохиогоод л бичээд байх юм