Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-ны баасан гарагт явагдана
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгийн аваад байсан завсарлага хугацаа дууссан тул санал хураалт явуулав. Гишүүдийн 56.5 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гарагт явуулахаар болов.



