Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэд Ерөнхийлөгч уучлал үзүүлж, суллагдахаар боллоо
10

Баянзүрх дүүргийн 441 дүгээр хорих ангид хоригдож буй АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэд Ерөнхийлөгч уучлал үзүүлж, суллагдахаар болжээ. Ерөнхийлөгчийн зарлиг шүүхийн шийдвэр дээр очих үед Д.Мөнх-Эрдэнэ шууд суллагдах аж.
Эргэн сануулахад АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж энэ оны дөрөвдүгээр сард хорьсон байдаг.



