ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргалыг томиллоо

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/NewFolder/Хууль_зүйн_доктор_А.Бямбажаргал (1) copy.jpg

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр томилогдож байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл дараагийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн хэн байх бол гэсэн хүлээлт дуусгавар боллоо. Тодруулбал ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал томилогдох аж. А.Бямбажаргал нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.

Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар дараах үүргийг биелүүлнэ:

-Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна;

-Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ;

-Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.