Ч.Хүрэлбаатар: Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя, Х.Баттулга аа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 13 сек
290
legacy:Hurelbaatar gishuun/273057860_814835176141285_6675576318359870443_n.png

"С1" телевизийн "Цензургүй" эрэн сурвалжлах нэвтрүүлгээр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой зарим мэдээллүүд гарсан. Тэрбээр, үүнд хариу тайлбар өгчээ. Тодруулбал,

"Женко" Х.Баттулга аа, Хэн нь хятад цустайгаа шалгуулъя, шинжлүүлье. Монголчуудын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр "Женко" Х.Баттулгын хувийн "С1" телевизийн “Цензургүй” гэх нэвтрүүлгээр намайг хятадын эрлийз, Монголын төрд байлгаж болохгүй нэгэн мэтээр ярьж, гүтгэжээ.

Хоорондоо холбоогүй, авцалдахгүй архивын гэх цөөн мэдээллийг эвлүүлэн хятад цустай гэж. Ёстой дургүй, зэвүү хоёр зэрэг хөдөлчихлөө. Би удам судраа мэднэ ээ. Миний аавын ч тал, ээжийн ч тал аль аль нь Увс аймгийн Давст сумынх, дөрвөдүүд. Ээжийн талыг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрч биш дайрч гарсан юм. Нэртэй, нүүртэй амьдарч байсан тэр хүмүүсээс үлдсэн нь амьдралын олон нугачаанд хөл ч алдаагүй, нуруу ч алдаагүй.

Одоо "Женко" Х.Баттулгын "С1" телевизэд, түүний төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгээр би ээжийнхээ удмыг дахин доромжлуулж, хэлмэгдүүлэхийг огтхон ч тэвчихгүй. Явдаг бүх газраар нь явж энэ цэвэр цус ярьдаг телевизтэй, нэвтрүүлэгтэй, нэвтрүүлэгчтэй нь заргалдана. Хэн их мөнгөтэй нь, хэн ичих нүүргүй нь, хэн ёс зүйгүй нь, хэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь дургүй хүнээ дуртай хэлбэрээрээ доромжилж, хэлмэгдүүлж явах ёстой юм уу. Үгүй шүү, Женко Х.Баттулга аа.

Чи надаар хангалттай оролдсон, хангалттай доромжилсон, хангалттай гүтгэсэн, хангалттай харлуулсан. Чиний энэ үйлдлүүдийг би улстөрч хүнд тохиолддог зүйл гэж үзэж шингээж тэвчээртэй хандаж ирсэн. Тэвчээрт хязгаар бий. Одоо боллоо. Чиний "С1" телевизийн цэвэр цус ярьдаг-захиалгат нэвтрүүлэгт хэлсэнчлэн чи бид хоёрын нэг нь Монголын төрөөс, улстөрөөс явъя, зайлъя.

Санал байна. Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улстөрөөс бүрмөсөн зайлж үз. Чамгүйгээр монголчуудын хуваагдал, талцал эрс багасна. 23andme гэдэг генетикийн шинжилгээ хийдэг байгууллага байна.

Энэ байгууллага нь шүлснээс тухайн хүний генд эх газрын Хятад, Тайван, Өмнөд хятад, Хойд хятад, Түвд, Хятадын Дай гэх гарал хэдэн хувийг эзэлдгийг тогтоодог юм байна. Товчхондоо танайхны хэлдгээр “цус” шинжилдэг байгууллага аж. "Женко" Х.Баттулга аа, генийн шинжилгээ хийдэг энэ "23 and me" байгууллагад хамтдаа гэрчүүдийг байлцуулан хандъя, генийн шинжилгээ өгье.

Чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1 хувь илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё. Х.Баттулга аа, Чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. “Цус” ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг" гэжээ.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм худалч, хулгайч, ард түмнээ боддоггүй МАН АН-д битгий санал өгөөрэй ард түмэн. 2024 онд зэрэг унагаж зөв боловсролтой зөв хүмүүсийг гаргаж нийгмээ сайн сайхан болгох хэрэгтэй байна ард түмэн

  • Ч
    Чёрт

    Хүрэлбаатар чи тэр баримтуудаас раагуур нь гарах гэж бна. Мэдсэн бол устгах байсан. Даанч мэдээгүй. Хувь заяаны тохуурхал гэдэг эндээ

  • Р
    Раднаа

    Би женкод дургүй гэхдээ энэ новшийн маскийг хуу татсанд талархаад баршгүй. Монгол улсын эсрэг дандаа ажилласан. Хууль хяналтыхан хаагуур яваад байдаг юм бэ?

  • З
    Зочин

    Ухаантай хүн бол хэл ам хийж заргалдалгүй зүгээрл зайлаад өгчихнө. Даанч орк юм даа

  • З
    Зочин

    Мэргэшсэн хулгайч шүү дээ. Хулгайгаас өөр хийж гийсэн зүйл чамд алгадаа. Орк өлөн сэтгэхүйтэй новшдоо

  • З
    Зочиг

    Хоёулаа төрөөс хол бх нь зөв.

  • З
    Зочин

    Хүрэлбаатар аа цус яах вэ, дараачийн асуудал. Эхлээд тэр баримтуудыг няцаагаачээ

  • З
    Зочин

    Genco chi uurd zailaad og chinii hereg ene ulsad alga hulgaichaa

  • Д
    Дулам

    Чи зөв хэлж зөв ярьж ыайна. Гэхдээ хөө ер нь бид нар ойлгох болуудаа гэж ихэд санаа зовж эмээж бна.

  • У
    ухаантай бай

    Олон юм солиорч байж Хятадууд нүүрс авахгүй гэчихвэл юу болох вэ? Энэ хоёр энэ солиороод байгаа улс Си Жин Пинтэй ярьж чадах юм уу Саяхан Орос Шахтахуун цахилгаанаа яаалаадаа та нар ер нь юм боддог ойлгодог улс уу дотороо л эврэлцэж хагаралдаад унах юм. Өндөр Гэгээн Занабазар өөрийн зохиосон Жанлавчогзол номондоо алалдан өшилцөх өс хонзогоос ангижирч аврал энэрэлээр эвлэлдэн нэгдэж Улсаа авч яв гэсэн буй. Ерөнхий сайдаа энэ том үгтэй улсыг анхааралдаа аваач Чамайг Гадуур Баттулгатай их сайн гэх юм больж үз гэж хэлээч С1 хэн Монгол Улсыг хаглан бутаргах үйлсэд зүтгэж байгаагаа мэдэж авмаар. хэзээ нэгэн цагт хариуцлага ирнэ.

  • У
    Ухаантай бай.

    Монголчуудаа Монгол үндэстний дайснууд биднийг дотор нь хагалан бутаргах үйл яваад байхад юуны чинь хятадын эрүийз энээ тэрээ Галдан Чахундорж хоёр муудалцаад 300 жилийн өмнө юу боллоо сана сэр. Төр Улсаа төвшитгөх цаг үе ирчихээд дотороо эв нэгдэлтэй байхыг энэ дайн дажин эвдрэл хагарал анхааруулаад байгаа бус уу. Монгол Улсын газар нутаг дээр гэмин бароны гутлын мөр арилаагүй байгаа шүү. Та хоёр улс төрөөс зайлана ч гэх шиг тэгэх байхдаа бас та нар Монгол Улсын төлөө зүтгэх эрдэм боловсрол туршлагыг ард түмнээр залгаж өдий хүрчихээд одоо зугтаах нь битгий галзуур. Эрлийз гэнэ эрлийз байсан ч Монгол Улсынхаа эрх чөлөө тусгаарийн төлөө тэмцэх эр зоригтой л байвал болоо шүү дээ. Орос, Америк, хятад зэрэг Улсуудад түмэн янзын үндэстэн ястнууд эдгээр Улсыг хөгжүүлэх гээд зүтгэж байна. ОХУ ын батлан хамгаалах яамыг Монгол үндэстэн ШОгу толгойлж баына. Эрлийз энэ тэрээ гээд хөөгөөд байна уу Ер нь энэ Баттулга сонгууль дөхөхөөр л Монголчуудыг хагладаг. Больж үз.

  • Х
    Халх

    Үнэн хэосэн. Монгол хүн газар нутгаа харийн хүнд худалдахуу? Хотгор шанагын уурхайг худалдаад идчихсэг. Женко зөв хэлжээ. Бас ц.нямдорж гуай УИХдээр чимид гуайг би мэднэ хүүхэд нь биш урдаас орж ирсэн гэж хэлж бсан удаатай. Хийж буй үйлдэл нь дөндаа улсын эсрэг. Ухвал их юм гарна. Бас дөрвөд гэнэ. Монгол цустай болох нь. Днк шинжлүүлнэ гэнэ. Ямар нэг аргаар монгол цустай гэж гаргана . Бузао пиздаа.

  • З
    Зочин

    хятад цустай бол ер нь яана гээд байдаг юм бэ. Хятад хүнгүй улс орон дэлхий дээр цөөхөн үлдлээ дээ. Тэгээд тэд яасан гэж.Улс төрд бие биенийгээ л нэг их ингэж хэмлэх юм. Монгол цустайнууд нь нүүрсээ хулгайгаар зөөгөөд дуусч байна. Монгол цусаа ярья тэхүү

  • З
    Зочин

    жонхуу улс төрийн өшөө хорсолоо дандаа цус ярьдаг, өөрөө чухам хятадуудын мөнгөөр монголоо хятадтай нийлж цөлмөх үйлдэл хийдэг монголын түүхэнд хараар үлдэх хамгийн бузартай хүн

  • З
    Зочин

    Ха ха. Дөрвөд хүн хүн биш гэж нэг үг бий шүү. Монгол төрд ойртуулж болохгүй л хүн байж. Зайгаа тавьж өгөөч

  • З
    Зочин

    хүнийг яс үндсээр нь доромжлодог асуудал манайд л байдаг зүйл байхаа увсад төрсөн хүрэлбаатар гуайн хувьд хятад цустай гэдэгт ёстой итгэхгүй байна

  • З
    Зочин

    Эрлийз энэ тэрээс гадна монгол байлаа ч монголоо байсан өөрсдийгөө худалдсан нөхдүүд дутахгүй хор хөнөөлтэй байгаа юм шиг

  • З
    Зочин

    Хээрийн нохойтой нийлсэн хотны нохой хамгийн аюултай. Өөрийгөө улс төр эдийн засгийн атгацан, дийлдэшгүй Мафийн том гар гээд итгэцэн яваа нөхөр шүү.

  • З
    Зочин

    Гэнийй шинжилгээнд бүү хуурт

  • З
    Зочин

    АН, МАН хужаагийн эрлийзүүдээр дүүрсэн. Баярцогт, Мие Энхболд, Элбэгдорж, Энхсайхан, Ч.Хүрэлбаатар, сахал Эрдэнэбилэг гээд Монгол улсыг тоносон хамгийн адгийн луйварчид эрлийзүүд байдаг.

    • З
      Зочин

      Энхсайхан Баярцогт Миeэ Энхболд 3 бол хятад цустай нь үнэхээр үнээн. Нөгөө хэдийг нь мэдэхгүй юм

  • З
    Зочин

    2024 онд МАН АН намыг дахин бүү сонгоочээ ард түмэн

  • З
    Зочин

    энэ балиар заргач, хэрүүлч, худалч, хулгайч нөхрийг ардын нам дахин сонгуульд гаргахгүй байхаа. тэгвэл ардын намд хэн ч санал өгөхгүй.

  • З
    Зочин

    Нэвтрүүлгээр яваад бгаа баримтуудыг худлаа гэж хэлж чадахгүй бгаа юм биш үү

  • З
    Зочин

    Ха ха өлөн хулгайчууд алалцаад бай нэгэн ч гэсэн алга болох болтугай

  • З
    Зочин

    Хөтлөлцөөд зайл

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Shamalhaanii hontsiin shees hontsiin huuhed

  • З
    Зочин

    Цусанд нь байхгүй байхаа сэтгэлд нь л байгаа байх