М.Баярааг Хотын ерөнхий менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь УСУГ-ын дарга Ц.Төрхүүг томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:баяраа.jpg

Төрийн өндөр албан тушаалтнуудын томилгоо үргэлжилж байна. Тодруулбал,

НЗАА-ны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Тэрбээр, 2023 оны нэгдүгээр сарын 3-нд дээрх албан тушаалд томилогдсон юм. Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга Ц.Төрхүүг томилжээ.

Ц.Төрхүүгийн намтрыг танилцуулбал,

legacy:turhuu.jpg

ТӨРСӨН ОН: 1980.02.05
ТӨРСӨН ГАЗАР: Улаанбаатар
БОЛОВСРОЛ:

1988-1998 онд нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /БҮРЭН ДУНД/

1998-2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль Газар зохион байгуулалтын инженер /БАКАЛАВР/

Их Британи Вермингэмийн их сургууль Газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2005-2007 онд Удирдлагын академи Төрийн удирдлага

АЖЛЫН ТУРШЛАГА:

2003-2005 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд кадастрын мэргэжилтэн

2007-2008 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагч

2008-2010 онд Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга

2010-2011 онд Нийслэлийн газрын албанд Кадастрын хэлтсийн дарга

2011-2012 онд Нийслэлийн газрын албанд Орлогч дарга

2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч

2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын дарга

ГАВЬЯА, ШАГНАЛ:

Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

Барилга хот байгуулалтын яамны тэргүүний ажилтан

Хөдөлмөрийн хүндэт медаль

“Алтан гадас” одон