УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 20-ноос хойш тодорно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Songuuli 2021/ugluunii survaljilga/IMG_6006.JPG

УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлэх бөгөөд энэ өдрөөс хойш УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох аж.

Энэ жилийн тухайд тавдугаар сарын 14-20-ныг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. Үүний дараа нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болох талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.