Хөтөлийн “Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
30
legacy:411377964_910471063548472_3770140273264992795_n.jpg

Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл түүний оронд гүйцэтгэх захирлаар хэнийг томилох асуудлыг өчигдөр /2024.01.05/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцжээ. Улмаар УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилсон байна.

Л.Элдэв-Очир нь 2016 онд УИХ-д нэр дэвшин, Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж байсан юм. Товч намтрыг нь танилцуулбал,

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1981 онд Нийслэлийн 41 дүгээр дунд сургууль

1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захира

1996-1998 онд “MCS international” ХХК-ийн дэд захирал

1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирал

2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

2003 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос хэлтэй нэгэн юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Л.Элдэв-Очир, Б.Хурц нар худ урагууд. Ингээд Хөтөл буцаад Элбэгдорж, сахал Эрдэнэбилэгт очлоо.

  • З
    Зочин

    Муухай юмнууд нэг бол үр хүүхдүүдээ, нэг бол өөрсдөө л байнга албан тушаалд ээлжлэн суух юм. Гэтэл улс орон, ард иргэд нь ядуу, хөгжилгүй хоцрогдсоор.

  • З
    Зочин

    Бас нэгэн мэргэшсэн хулгайч. Энэ хулгайч тэр хувийнхаа ажлыг хйих хэрэгтэй ш тээ. Одоо хулгайлж эхлэнэ дээ. Үнээ нэмнэ. Зориуд цементийн хомсдол бий болгоно.