МАН-ын гишүүд дэмжигчид зарим сайд нарт хариуцлага тооцож, МАН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагадаа гарын үсэг цуглуулахаар болжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:MAN/MAN.jpeg

МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс зарим сайд нарт хариуцлага тооцох үүднэс МАН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагад гарын үсэг цуглуулахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр МАН-ын төв байрны 1-р давхарт 10:00 цагаас МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос Ногоон автобус, БЗС, Хөгжлийн банк, Нүүрсний гэх зэрэг дуулиант хэргүүд болон кабинетийн зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцож МАН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагад МАН-ын гишүүдийн гарын үсэг цуглуулах арга хэмжээ болно. Улмаар эл шаардлагаа 14:00 цагт МАН-ын удирдлагууд, ХЕХ-нд өргөн барих аж.

tenx-hd