Сүүлийн 20 жилийн “хийрхсэн“ улстөрөөс болж 5-р цахилгаан станцаа барьж чадаагүй. “Танк орж ирнэ“ гээд эдийн засгийн өсөлтийг боомилсон гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:nyambaatar hotin darga/65c3020680ae7649f2a46452 copy.jpg

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын эрчим хүчний тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Сүүлийн 20 жилийн "хийрхсэн" улстөрөөс болж 5-р цахилгаан станцаа барьж чадаагүй. "Танк орж ирнэ" гээд эдийн засгийн өсөлтийг боомилсон. Хятадууд дулааны том станц барьж, биднийг сүйрүүлнэ гээд Багануурын ЦС-ын өргөтгөлийг хийлгээгүй. Мөн ТЭЦ-3, 4-ийн өргөтгөлийг хэрэлдсээр байгаад хийлгээгүй" гэсэн юм.