Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Гантулга: Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийг “Суруга Монгол“ компанийн хэрэгт үндэслэлгүйгээр холбогдуулан гүтгэж байгаа нь дарангуйлагч, сүрдүүлэгч арга барилыг нийслэлд нэвтрүүлж байна
Улс төрUBn teamУнших: 1 мин
20

ХҮН намаас нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга,
"Нийслэлийн Засаг дарга ажил хэрэгч бус дарамтлагч арга барилыг НИТХ-д оруулж ирлээ. Х.Нямбаатар сөрөг хүчний төлөөлөгчдийг огт үндэслэлгүй гүтгэх, шантаажлах арга барилаар ажиллаж байна. НИТХ-ын төлөөлөгчдийг "Суруга Монгол" компанийн хэрэгтэй үндэслэлгүйгээр холбогдуулан гүтгэж байгаа нь Х.Нямбаатар дарангуйлагч, сүрдүүлэгч арга барилыг нийслэлд нэвтрүүлснийг зарласан үйл явдал гэж НИТХ дахь ХҮН намын бүлэг үзэж байна" гэв.




