НИТХ-ын хуралдаан 14:00 цагт эхэлж, нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг үргэлжүүлэн хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nith/нийслэл нитх.jpg

НИТХ өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдаан 14:00 цагт эхэлнэ гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. Тодруулбал,

-Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай

-Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай

-Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай

-Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

-Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй өмч бүртгэн авах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагт төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хэлэлцүүлгээр:

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга, мэдээлэл

-Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга мэдээлэл

-Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай \нэгдүгээр хэлэлцүүлэг\ болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.