Улстөрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбум төгрөгөөр тогтоов

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Songuuli 2021/сонгууль хайрцаг.png

Улстөрийн намуудын сонгуульд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 6.4 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Тодруулбал,

2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434 сая төгрөг байх аж. Харин тойрогт нэр дэвшигчийн зарцуулах зардал дээд тал нь 894.7 саяас 1 тэрбум 526 саяын хооронд байхаар тогтоосон байна.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу албан бичиг хүргүүлж, зардлын дээд хэмжээний талаар санал авчээ.