Нэр дэвшигчдийн жагсаалтад багш, эмч, малчдын төлөөллийг оруулна гэдгээ Ерөнхий сайд УЗ-ийн хуралд танилцуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:man buleg/322393052_894273015033265_4177796213972868113_n.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2024.02.29/ хуралдаж, сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн. УЗ-ийн хурлаар намын "мөрийн хөтөлбөр"-өө хэлэлцэж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад ямар төлөөллийг багтаах талаар ярилцжээ. Тодруулбал,

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг буюу багш, эмч нар, малчдыг багтаана гэсэн байр суурьтай байгаагаа танилцуулсан аж. Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.