З.Энхболд: МАН метро барихыг миний нас гүйцэхгүй

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
70
legacy:2025/11/zika.jpg

Улаанбаатар хотод Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт метро барихаар болсон. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтттай холбоотойгоор УИХ-ын дарга асан З.Энхболд дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"МАН метро барихыг миний нас гүйцэхгүй. МАН-ын 103 жил байгуулах гээд чадаагүй коммунизмыг үзсэн нэг ч монгол хүн байхгүйтэй адил. Яг адил худал амлалт" гэжээ.

МАН метро барихыг миний нас гүйцэхгүй. МАН-ын 103 жил байгуулах гээд чадаагүй коммунизмыг үзсэн нэг ч монгол хүн байхгүйтэй адил. Яг адил худал амлалт. pic.twitter.com/vcGXk5y2D8

— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) March 2, 2024

Сануулахад, Тэрбээр өмнө нь цахим хуудсаараа дамжуулан “Найман жил барьж чадаагүй метрог МАН бариад 1000 төгрөгөөр явууллаа юу” хэмээн нийтэлсний дараа Хотын дарга Х.Нямбаатар,

"Яаж Монгол Улсыг сүйрүүлэх үү гэдэг бодол чинь хэзээ ч бүтэхгүй. Та нар "Танк орж ирнэ" гэж хэдэн жил Монголыг хорлов. Олимпын гүүр барихад эсэргүүцэж л байсан. Метрог ёс юм шиг л эсэргүүцэж байна.

Тойрч зугтаагаад модон дотроос гарч ирж ойр орчмыг вирустуулж явахаар шүүх хуралдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд оч. Бэлтрэг бэлтрэгээрээ дуусна" гэж хариу тайлбар хийсэн юм.