ХЭН ЮУ ХЭЛЭВ: Метроны асуудлаар Х.Баттулга, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар юу хэлэв

Улс төр
Bolormaa
Унших: 3 мин 4 сек
470
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/1 copy.jpg

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлагдсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Олон жил дуншсан метро байгуулах ажил ийнхүү нэг алхам урагшилж, хүлээлт үүсгэсэн эхлэл тавигдав. Метро байгуулах ажил амар биш. Асуудал, бэрхшээл ихтэй ч ач холбогдол өндөртэй чухал ажил. Эл ажлын эхлэл тавигдаж, тендер зарлагдсантай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын байр суурийг хүргэж байна.

Х.Баттулга: Метро эхлүүлж байгаад баярлалаа. Метро барих цаг нь ирсэн. Одоо эхлүүлээд баригдаасай гэж хүсэж байна

-Түгжрэлийн шийдэл бол метро. Өөр шийдэл байхгүй. Богд уулыг тойрсон 110 км автозамын транс байгаа. Энэ трансын дагуу метрогоо барих хэрэгтэй. Дэд бүтэц талдаа бол хурдны замууд баригдана. Улаанбаатар хот хамгийн бохир гээд ярьдаг. Богд уулыг тойрсон 110 км автозамын транс дээр дэд бүтцээ хийгээд, дагуул хотуудаа байгуулчихвал Богд уул дэлхий дээрх хамгийн том ногоон байгууламж буюу цэцэрлэг болчихно. Метро эхлүүлж байгаад баярлалаа. Метро барих цаг нь ирсэн. Одоо эхлүүлээд баригдаасай гэж хүсэж байна.

Н.Энхбаяр: Улаанбаатарын хөгжилд метро зайлшгүй хэрэгтэй. Цаг алдалгүй энийг хийж хэрэгжүүлэх ёстой

-Түгжрэлийн асуудал Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайханы асуудал биш. Монголын асуудал. Энэ хоёроос болоод түгжрэл гараад ирчихсэн юм биш. Хүн амын өсөлт энэ асуудлыг гаргаж ирсэн. 2000 онд намайг Ерөнхий сайдаар томилогдох үед ДНБ 1,2 их наяд төгрөг байсан. Харин өнөөдөр 70 их наяд төгрөг болж 60 гаруй дахин өссөн байна. Одоо Улаанбаатар хотод метро барих бүрэн бололцоо байна. Улаанбаатарын хөгжилд метро зайлшгүй хэрэгтэй. Цаг алдалгүй энийг хийж хэрэгжүүлэх ёстой. Хотын зүүн, баруун замыг холбосон метро гарцаагүй хийх ёстой ажил. Би нэг түүх ярья. БНСУ-ын хөгжлийг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Пак Чин Хэ гэдэг Ерөнхийлөгч байдаг. Тэр хүн Бусан, Сөүлийн хооронд хурдны галт тэрэг явуулдаг болох ажлыг эхлүүлсэн. Анх энэ талаар ярьж эхлэхэд нь солонгосчууд хэдхэн машин явдаг, ямар ч хэрэггүй гээд маш их шүүмжилсэн байгаа юм. Мөнгө байхгүй, зорчих хүн ч байхгүй гэж. Гэтэл одоо Бусан Сөүлийн галт тэрэг зорчигчдоо багтаахгүй хэмжээнд оччихсон. Тэр замыг тавьснаар БНСУ хөгжсөн гэж ярьдаг юм байна лээ. Тэгэхээр метро гэдэг нь хотын хөгжлийн хурдасгуур болчхож байгаа юм. Тийм учраас Х.Нямбаатар дарга, Б.Дэлгэрсайхан сайд хоёр тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд зоригтой байх хэрэгтэй. Болгоомжлоод ажлыг хойшлуулна гэдэг хамгийн том алдаа. Метро бол алдаа биш. Хийхгүй байж алдаа гаргаснаас хийгээд урагшлуул гэж зөвлөмөөр байна. Намайг "Мянганы зам" төслийг эхлүүлж байхад хүмүүс итгэхгүй шүүмжилж байсан. Мянгуужингийн үлгэр гээд та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед зайлшгүй хийх ёстой ажил гээд зүтгэсэн. Тэрэнтэй адилхан зайлшгүй хийх ёстой ажил гээд зүтгэх хэрэгтэй.

М.Энхсайхан: Дэлхийд Африк тив, Азиас Монголд л метро алга. Метро гэдэг бол хөгжлийн үзүүлэлт

-Намайг Ерөнхий сайд байх үеийн эдийн засаг өнөөгийн эдийн засаг хоёрыг харьцуулшгүй. Тэр үед нэг хүнд ногдох ДНБ 400-600 доллар байсан. Нэн ядуу орны тоонд багтдаг байсан. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нэг хүнд ногдох ДНБ 5800. Бид дунд орлогоос дээш гарчихсан түвшинд байгаа. Тэр үед том мега төсөл бодох чадал үнэндээ байгаагүй. Өнөөдөр бий болчихсон. Метро байгуулсан улс орнуудын газрын зураг харсан. Дэлхийд Африк тив, Азиас Монголд л метро алга. Метро гэдэг бол хөгжлийн үзүүлэлт. Мега төсөл учраас маш олон хүндрэлүүд байгаа. Тэрийг 100 хувь олж харж, эрсдэлийг бага байлгах гэж оролдох хэрэгтэй. Хэн нэгэн нь энэ ажлыг эхлүүлж л таарна. Тэгэхээр нэг нэгэндээ дэгээ тавихын оронд зөв мега төслүүдийг нь дэмжиж, гарч болзошгүй алдаанаас нь сэргийлж зөвлөлдөж явбал амжилтад хүрнэ.

Хуваалцах:470

СЭТГЭГДЭЛ (47)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв зөв дэмжиж бгаа нам дагсан өлөн жингэрүүд хуцаж л байг

  • И
    Иргэн

    Зөв шүү алтан үeийн сайхан сэтгэхүйтээ хүмүүстэйгээ ярилцаж санаа бодол туршилага хуримтлуулж байх нь маш зөв шийдэл байна.Монгол улс удахгүй Мeтронтой болно. Хотын дарга,Сайд хамтран ажиллагсад нарт нь Амжилт xүcьe. Монгол чадна Урагшаа 👍👏

  • З
    Зочин

    Транс биш трассын дагуу л гэж бичнэ шүү дэ сэтгүүлчээ толгойгоо жаахан цэнэглээчээ

  • З
    Зочин

    Сайхан санаа өгч дэмжиж байгаа экс ерөнхийлөгч,ерөнхий сайд нартаа баярлалаа. Бид нэг зүгт байж улс орноо хөгжүүлэх л эцсийн зорилго шүүдээ.

  • Z
    Zochin

    Цахилгаан станцаа олигтойхон шиг бариад ард түмнээ цахилгаан тогоор нь тасалдуулахгуй байчихаад мётро барина гэж том бааж сур .... энэ34 жилийн Монголын төр жорлонгоо бариагүй байж том том баагаад л явах юм даа пизда гэж ......

  • Б
    Батаа

    Метро зөв, давхар зам тавих хэрэгтэй юм

  • Б
    Бат

    Монгол улс үндэстний хөгжлийг 30 жил хулгайлсан новшнуудаас олигтой санаа гарахгүй. Хөдөөгөө хөгжүүл. Дархан, Эрдэнэт , Бага нуурт аж үйлдвэр хөгжүүл ажлын байр бий болго

  • З
    Зочин

    Хятадын нохой Энхсайхан хулгайч, улаан луйварчин хулгайч Х.Баттулга хоёрын хажууд Н.Энхбаяр дарга чин эрдэм номтой эх оронч хүн байхгүй юу.

  • З
    Зочин

    Түй хятад Энхсайхан хогйн Энхбаяр 2ыг Баттулга ерөнхийлөгчтэй зүйрлээд байхдаа яадын адгийн шааруудыг үхээч новшнуудаа

  • Н
    Нохой

    Энэ нохдууд хуцах нь зөв. Эндээс их мөнгөнний үнэр ханхалж байгааг мэдэрч байгаа нь тодорхой.

  • Б
    БЗД өндөр настан Ж.Энхбаяр МАХН гишүүн

    Метро барих нь маш хэрэгтэй Хамгийн гол нь хотоо тэлэх хэрэгтэй. Яам, тамгын газар,Энэ олон хувь хувьсгалын олон хувийн сургуулиудыг Хотоос яаралтай гаргаад.Хөдөө яаралтай хөгжүүлэх талаас нь арга хэмжээ авах хэрэгтэй.Ард түмний амьжиргаа хөдөөд маш доогуур байна. Хөдөөд баялгаа харуул л даа. Хөдөөд Шатахууны үнийг хямдруулаад ахуйн хэрэглээний хэрэглээг маш яаралтай хямдруулах хэрэгтэй.Тэгж байж манай хот тэлнэ. Тэгээд тэлсэн зүг рүүгээ хурдны галт тэрэг яаралтай тавиад өгөөч.Хүн хүч байхгүй юм аа гэхэд Нас ажиллах хүчийг хараа хяналтдаа оруулж ирээд яаралтай Монгол орноо хөгжүүлээч.Тэртээ тэргүй нүүрс газрын баялгаа ухаад байгаа юм сан. Тэдэнд жоохон ч Нүүрс газрын баялгаасаа юм өгөөд Монгол Улсаа хөгжүүлэх арга байна уу?Ард иргэд чинь туйлдаж дууссан налгар сайхан зун намарна Мөнгөтэй улсуудыг дагаад дагаж сэвээд өвөл нь зутарч сууна шүү дээ.Та нар минь нэгийг бодож учрыг нь тунгааж байхыг ерөөе. Төрийн минь сүлд өршөөг.

  • И
    ИРГЭН

    Энэ хүмүүс дуугуй амаа хамхиаад сууж чаддаггүй юм байхдаа!!! Нэг юм болохоор л солиоорол нь хөдлөх юм, Тийм ухаантай ургаштай, сэтгэлтэй байсан юм бол эрх мэдэлтэй байхдаа хийчэх нь яааваа луйварчид минь!!!

  • З
    Зочин

    Баттулга нь 3 н говиороо төмөр зам тавиулж 3 н говийг эзэнтэй болгосондоо мөн ч олон хүнд хараалгасаан...үнэндээ маш том бүтээн байгуулалт...говийн цүлхэн сайрт битон багана суйралуулаж,галт тэрэг ачаа тээвэрлэнээ... Хэн ч төсөөлгүй доо"" Овоолсон шороо""" гээд л... Энхбаяр нь Нийслэлээ бүх аймагтай засмал замаар холбосоон""" МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР""" Гээд л мөн ч их хараалгасаан,шоронд алж дууссан ш дээ Бид монгол хүн шүү ... Саналаа хэлсэн хүмүүс буруугүй байхаа даа.Аа харин идэхгүй,шийтгэгдэхгүй,үнэнчээр зүтгээд бүтээчихээсэй дээ.

  • Н
    Нэргүй

    Одоо үлгэр ярьдаг цаг өнгөрсөн Та нар Эхлээд Монгол Төгрөгийн ханшаа чангаруулж байж дараа нь улсаа хөгжүүлэх талаар монголчуудыг мэдлэггүй гэж ойлгосон уу!! Монголчууд Та нарт тархиа угаалгадаг цаг өнгөрсөн. Хулгайн төлөө үргэлж ингэж э.лэлдэн нэгдэж ичих нүүргүй ярьж бие биенээ дэмжиж байгааг харахад ой гутам байна ккк

  • Н
    Нэргүй

    Кккк эд одоо тэгээд улс төрийг удирдаж гартаа оруулчихсан үедээ хийхгүй ямар ацаа х йж байсан .м бэ!!! Хөх инээд Хүргэчихлээ. Ард иргэд одоо хэрсүүжсэн гэдэгт итгэхгүй өөрсдийн булайгаа гайхуулж байх шив. Та бүхнээ .у баривал улс хөгжинө гэж ер асуугаагүй

  • З
    Зочин

    Метро яах вэ. Эхлээд 3.5 сая иргэдээ ядуу биш амьдралтай ажил төрөлтэй орох оронтой болгох ёстой

  • И
    ИРГЭН

    ХУДАЛ, ХУЛГАЙ, АВИЛГА ГУРВААСАА САЛЧИХВАЛ МЕТРО БАЙТУГАЙ МАРС ДЭЭР МАЛТАЙГАА ОЧСОН Ч ХЭТРҮҮЛЭГ БОЛОХГҮЙ. МАНАЙ 3 ДЭЭРХ 3 БОЛОХГҮЙГ ҮНДЭСЛЭГЧИД

  • И
    Иргэн

    Эхлээд хорт хий, утаанаасаа салж ард түмнээ эрүүлжүүлэх хэрэгтэй байна

  • И
    Иргэ

    Урвагч Баттулга Хамгийн увайгүй хүн хог доо Улсаа хорлосон .Төрсөн эхдээ хулгайн мөнгөөрөө ордон бариад Яармаг орхичихсон Адгийн аьамьтан

  • А
    Азаа

    Эхлээд цахилгаан станцыг байгуулах хэрэгтэй юм шиг санагдаж байна

  • З
    Зочин

    Мeтрогоо Сонсголонгийн гүүрээс Амгалан өртөө хүртэлигэвэл түгжрэл буурахгүйээ... Харин Их тойргоороо,урагшаа Богд уулаа нэвт цэвэи агаарт/Хүрхрээ бус/ гарах боломж бүхий байгуулах нь ирээдүйтэй түгжрэл ч буурна!

  • З
    Зочин

    Хуцдаг лалруудаа үхэж Монголыг баярлуулаач

  • У
    Уншигч

    АФРИКТ аль хэдийн метротой болсон, ямар мундаг хөгжиж байна вэ? муу хэлээд ярьдаг Хятадтай маш том хэлэлцээр хийгээд одоо хар л даа. Монгол ядуу буурай улам л доошоо хөгжөөд л ард түмэн гэж хэрэг алга даа.

  • Х
    Хараал идээсэй

    Энэ муу авилгачдыг хараал идээсэй !!! Жанхуу Энхбаяраа үхэж буян болооч

  • З
    Зочин

    Манай архаг лидерүүд нэрээ бодоод юм үзсэн гэсэндээ дэмжиж байгаад нь талархаж бн

  • И
    Иргэн

    Зөв эхлэл тавигдаж байна.Метро УБ-т онц хэрэгтэй.МЯНГАНЫ ЗАМЫГ МЯНГУУЖИНГИЙН ЗАМ ГЭЖ БАЙСАН НЬ ҮНЭН.Одоо хэрэгжээд ямар зөв сайхан байна.Бахадмаар.Одоо бас нэг юм хэлчихье Яадгийн.Юу гэвэл Монголын баруун зүүнийг холбосон Хөндлөн төмөр зам тавих төсөл байсандаа! Түүнийг дараагийн бүтээн байгуулалт болгоё.Тэгвэл түргэн бас аюул осол багатай зорчих болно.Бензин гэх мэт зардал багасна

  • З
    Зочин

    УХААНТНУУД Ч БОЛДОО. 1931ОНД МОСКВАД МЕТРО БАРИХ ШИЙДВЭР ГАРААД 1934 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙЖ . ТЭР ХЭДЭН ОН БИЛЭЭ. ОДОО ХЭДЭН ОН БИЛЭЭ. ҮНЭХЭЭР ҮХЭЖ БАЙСАН ХҮҮРНҮҮД ДЭЭГҮҮР БАЙГАА УЧИР УЛС МААНЬ ИЙМ БАЙНА ДАА

  • З
    Зочин

    Энхбаяр гуай сэтгэлээсээ, өөлхөн Ерөнхийлөгч шүү. Өндөр амжилт хүсье!

  • B
    Balai

    Heden balai hed heden metro zalugsan nobshnuud

  • З
    Зочин хүн

    Маш зөв шийдэл.Харин маш сайн тооцоо судалгааг Жайкагаар өнөө үед нь тооцуулвал,хэт хямдаар бус цаашдын бүүр алсын ирээдүйн тооцоонд бодож хийлгэж үзээрэй гуйж бна.УБ тийм ч амархан нүүж чадахуу улам л их хүнтэй болоод Утаа улам ихсээд бна уу эсвэл шууд нүүрс сэмхэн оруулж ирж хулгайгаар түлж өөрсдийгөө хордуулж бна уу.Үүнд сайн хяналт тавьж өгнө үү.Машинуудын ялгаруулдаг хорт утаагаар дийлэхгүй бна шдээ нэмээд энэ их Хар Утаанд хүүхэд залуус гүй хордож бна бишүүү.Хар амиа боддог монголчуудаа тарвага шиг дош дошин дээрээ өөрсдийгөө утааад байх гэж

  • З
    Зочин

    Баттулгаас бусад нь хошного

  • З
    Зочид

    Ухаантай улсууд Холыг харах юмдаа! Зөв л зүйл ярьсан бна шдээ.Өнөө үеийн Монголын ЭЗ йн чадавхииг өмнөх хэдэн жилийнхтэй харьцуулж ярьсаныг нь хүртэл буруушааж өөрөө идэх гэж бна гэж хараар бодно.Хүн бусадыг яг өөртэйгөө адилхан болгох гэж ядах .Өөрсдөө сэтгэхүйн түгжээгээ арилгаж хар амиа бодохоо больцгоовол !Ядаж барьж яваа машинаа сигнаал орилуулж өөрсдийгөө ядраагүй замын хөдөлгөөндөө зөв оролцоод осол аваарьгүы явж сурмаар!!!Гарцан дээр хүүхэд ,хүмүүс дайрдагаа мэдэхүүү!!!гарцан дээр зогсох дүрмээ зөв барьж сурчихаад тэр сигнаал орилуулаад хөдөөгийн салаа олон зам гарган давхилддаг эх ороноо ч ширхэг мод чулууг нь хайрладаггүй байж...Солонгос УоuToube-чин УВ хотод ирээд "Машины хөдөлгөөний ямарч эмх цэгц дүрэм алга! машин барьж буй Монгол хүн бүгд ууртай царайтайаймаар,Хаана сигнал дуугаргахаа мэддэггүй бх гэмээр Тахи таних тэмдэггүй учир Тахи ялгах хэцүү бна.Өөрсдөө энэ их түгжрээнд яаж болдог байнаа?! "гэсэн бна.Өөрсдөө олж үзвэл бас баахан шүүмжлэх биз

  • Б
    Баагий

    Метротой болох хэрэгтэй.Цахилгаанаа Бөөрөлжүүтийн станцаас авна гэх юм.Бөөрөлжүүт чинь Багануурын урд байгаа 100 гаран км газар шүү дээ.Тэндээс Өндөр Хүчдэлийн шугам татна барина.Хаагуур явуулах нь бас л нэг ажил шүү.

  • У
    Уншигч

    ЭКСҮҮД МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭ

  • Z
    Zochin

    Ene Gurvan uls turch duugai baidaa. Medeej metrotoi bol bolj baina. Odoo ailuudaa ch xalaalt, xaluun us, tsaxilgaanaar shaardlagatai tuvshind xurtel xangaj chadax ded butetsiin baixgui boljee. Exleed ene ded butetsee sain shiid. Tegeed metro gej yari. Bogd uul toxirson trass daguu barina gexeer xymyysees denduu xol yostoi xyn suuxgui yum bish uu. Metronii zamaa xyn ix yavdag xesgeer gargaj xiivel tugjrel buurch magad. Myanganii zam gej muanguujin zam bol mongoliig zuun zaxiin tsegees baruun zaxiin tseg 2-iig xolboson zam geed zurag gargaj ene muanguujin Enkhbayar anx yarij baisan. Ene bol aimguudiig xolboson zam bish baisan Odoo xarin aimguudiig UB-tai xolboson zam barisan baigaa.

  • З
    Зочин

    Хүн хэлэх үгээ бодмоор юм! Энхбаяр Энхсайхан 2 болхоор хуучинсаг намайг е.с байхад ДНБ гээд л... юу гэсэн үг вэ?! ЭЗ-н өсөлт мөнгөн дүнгээр нь ямар сайн мэндийн бэ?! Тэндээс төд өдөн %нь минийх байх ёстой гэсэн тооцоогоо үргэлж бодож шунаж байгаа юм шиг!...

  • З
    Зочин

    Энэ гурав юугаа мэдэх вэ? Төр самрах аа л мэднэ. Надтай яг адил. Миний өрөөсөн дугуй.

  • Б
    Батсайхан

    Метротой болчихвол түгжрэл багасах байх

  • З
    Зочин

    Намайг ерөнхий сайд байхад,намайг ерөнхийлөгч байхад би ,би ,би гээд л байх юм өнгөрсөн 30жилийн хугацаанд зөвхөн та нар л баяжсан ард түмэн элгээрээ мөлхсөн одоо ч мөлхөж байна хөөрхийс...м.энхсайхан гэгч төр самарсан хулгайчийг сонгуульд бүү дэмжээрэй монголчуудаа!

    • Ч
      Ч. Туяа

      2000 оноос Намбарын дагавар хүүгийн ЗГ-ын хичээл зүтгэл хэрэгжиж манкурт боолууд олноор төрж халамжаар амьдарч байна. Одоо болтол энэ 3-т тархиа угаалгасаар л. Эхлээд атомын цахилгаан станц барих ажлыг яаралтай хийх ёстой

  • З
    зочин

    метро барихыг дэмжиж бн. Монголчууд бид нэгдмэл санаа зорилготой байвал монгол хөгжиж бидний амьдрал сайжрах болно.

  • З
    Зочин

    Транс гээд мань бичээч өөрөө ч ойлгохгүй үг бичээд тэнэгтээд байх юм. Яана даа ядаж зөв бичихийг заадаггүй юмуу. Трасс л яриад байх шиг

  • З
    Зочин

    Одоо ирж битгий хуцацгаа. Тэр үедээ өөрсдийнхөө эрх ашгийн төлөө цусалаад л эх орондоо юу ч хийгээгүй байж одоо ирж юу юу гэнэвээ. Хуцалгүй эх орондоо хийсэн балгаа үүрээд шорондоо очиж жангаа гударцгаа

  • З
    Зочин

    Метро цахилгаанаар ажиллана. Эхлээд цахилгааны эх үүсвэрээ шийд. ДЦС шинээр барихгүй бол цахилгааны хязгаарлалттай учир метро ажиллахгүй гээд сууж байж мэднэ шүү

  • З
    Зочин

    дэд бүтцийн шийдэл үгүй байхад энэ хүмүүс тайлбаргүй дэмжиж үг бүрийн ард хулгай хийх сэдэл оршино. Эх орончид хэзээ ч биш. Тархинд нь сум зоох сонголт л үзэгдэнэ.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Метро гэдэг бол хөгжлийн үзүүлэлт харин энэ хэд өөрсдөө хөгжлийн гацаанууд.