Энэ сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар 3-4 сонсгол зохион байгуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/4253453.jpg

Энэ удаагийн парламентын хамгийн "отгон" хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд 3-4 сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тодруулбал,

-Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул

-Уул уурхайн лиценз олголт

-Ногоон автобусны хэрэг

-Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулах хүлээлттэй байгаа.

Мөн үүнээс гадна энэ удаагийн чуулган 76 гишүүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн чуулган гэдгээрээ онцлог болж байгаа юм.