SDY-д 3000 залуус нэгдлээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-5.jpg

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо “SDY for SDG” Talk Series 1.0 арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр SDY-чууд шинээр 3000 залуусыг эгнээндээ нэгтгэлээ.

Шинээр элссэн гишүүд дунд Оюу Толгой ХХК-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн зэрэг дэлхийн томоохон их дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн залуус багтсанаас гадна, залуучуудын байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд өөрийн авьяас, ур чадвараа зориулж, салбар бүрд манлайлж байгаа Э.Баярхүү, Ц.Түвшинжаргал тэргүүтэй залуус багтаж байна.