Я.Содбаатар: О.Хангай аваргын саналыг хүлээн авч, ЗГ-т хүргүүлсэн. Хаврын чуулганаар хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Sodbaatar/277184857_972206137000764_3588719685196519008_n.jpg

Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонгийн асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тодруулбал,

"Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан.

Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. 4 хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа" гэсэн юм.

Харин энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар тайлбар өгөхдөө "Бид О.Хангай аваргатай биечилж уулзсан. Түүний саналыг хүлээн авч ХНХЯ-нд хүргүүлсэн. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулна. Улмаар УИХ-ын хаврын чуулганаар “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ерийн нэг эх хүн энэ тухай ярьсан бол нохой ч хуцахгүй. Аварга хүн хэл ам хийхээр ихэс дээдсийн чих ямар сайн сонсож байнаа. Нийгэм ялзарсан, ялгаварлан гадуурхалт ямар байдгийн л жишээ.

  • Ц
    Цог

    Нэг бөхийн саналаар хуулиа өөрчлөөд байвал төр гэж байх юун. Мэдлэг боловсролгүй поп нөхдүүд төр барина гэж юү байхав дээ

  • З
    Зочин

    Я.Содбаатар ам нь муруйчихсан, өвчин мөвчнөө эдгээж байж улсын албанд очооч. Чингэсийн Монголчууд муруй амтай алуурчид байж гэж гадныхан муу хэлнэ. Өөрсдийнхөө өвчин гажгийг засч чадахгүй байж ард түмний яаж амьдрахыг заана айн?

  • Х
    хүннү

    Хуулиа өөрлөлгүы яадаг юм. Энэ төрийн толгойд эрүүл амьтан байна уу? Яах гэж хуулиас хассан юм? Эх хүний зовлонг яагаад ойлгохгүй байгаа юм? Хангай аваргын бичсэнийг уншсан. Ерөөсөө хууль батлагчдын буруу л байсан. Одоо маш хурдан алдаагаа засаж тэр олон эмэгтэйчүүдэд төрийн одонг нь олго.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda