Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:эрмүүн сэлэлт.png

Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн оролцсон юм.

Тэрбээр, 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Европын тамирчидтай өрсөлдөж, анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо.

legacy:мөнх-оргил сэлэлт.png

Мөн 93-р сургуулийн сурагч, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Содбаярын Мөнх-Оргил 25м болон 50м мэлхий сэлэлтээр хос мөнгөн медаль хүртэв.

Ташрамд дурдахад, Усны хэм +1.5 (орон сууцны хүйтэн ус +12, харзны усны хэм +5) байдаг аж.

legacy:сэлэлт дашт.png