‪С.Баяр: “Страто” мэтийн компаниудын хулгай луйвар нүүрлэснийг нь харахаар Тавантолгойг төрд авсан нь буруу ч юм шиг…‬

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2025/08/BayarS.jpg

Өнөөдөр СБ, БЗ, ЧД-ийн шүүхэд УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Тодруулбал, З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. УИХ-ын дарга асан З.Энхболд шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "Тавантолгойн ордын хоёр нь алга болчихсон. Нэгийг нь С.Баярын үед MCS хууль зөрчиж авсан" хэмээсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр хариу тайлбар хийжээ. Тэрбээр, "Хууль зөрчиж авсан" гэж энэ этгээд бараг үнэн хэлжээ. Тавантолгойн орд газрын хайгуулд улсын төсвөөс мөнгө гарсан. Ийм орд газрын "50 хувийг төрийн мэдэлд авч болно" гэж хуульд заасан. Гэтэл манай Засгийн газар лиценз эзэмшигч ХХК-аас нь Тавантолгойн 96 хувийг төрд авсан. Гаргасан энэ шийдвэртээ би одоо эргэлздэг. Төсөвт их орлого оруулж байгааг нь бодвол зөв шийдвэр шиг. Тавантолгойд маш их хулгай луйвар ("Страто" гэх мэт компаниудын) нүүрлэснийг нь харвал буруу шийдвэр юм шиг. Шүүхийн шийдвэрийг нь харвал, би "буруутан", энэ хулгайч этгээд "гавьяатан" болж байх шиг..." гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Санжийн Баяр бол эцэггүй өссөн хүүхдийн том толгой хэрхэн гай тарьдгийн жишээ. Эхийгээ дээрэлхлээд сурсан хүүхэд эцгийн хүмүүжлийг үзээгүй учраас бүх юмыг дураараа буруу шийддэг. Тийм хүний ЕС болгосон нь том алдаа болж, авилгал, архидалт, хүүхэндэлтээр төрийн албыг гутааж, улс орныхоо эдийн засгийг унагасан. С.Баяр бол тэнэг хүн.

  • З
    Зочин

    Стратогийн хулгай бол шар сэмжилсэн өвгөн чиний хажууд бол хулгай биш...Жиахэнэ том гарын 3 хулгайч Монголд байна. Нэг нь эрхэм та, Сү.Батболд , хулгайч Жонхуу.

  • З
    ЗЭНХБОЛД.ЖЕНКО 2 БОЛ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД

    БАЯРЫГ ТОМ УЛС ТӨРЧ ГЭЖ БИ ХУВЬДАА БОДДОГ БАЙЛАА,ХАРИН СҮҮЛИЙН ҮЕИЙН ҮЙЛДЛҮҮ НЬ БОЛ ҮҮНИЙ ЭСРЭГЭЭР БОЛЖ БАЙНА ХАНРИН Ч З ЭХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА 2 НАМ НЬ ЭРХ БАРЬЖ БАЙХАД ХЯТАДЫН ШИНЬХУА, МОНГОЛЫН MCSИЙН НЭГДЭЛД ТАВАН ТОЛГОЙГ ӨГӨХ ГЭЖ БАЙХАД ЭСЭРГҮҮЦЭЖ ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛСОН САЙД НАРЫГ НЬ ИХ ХУРЛААР ОРУУЛЖ САЙДААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ ГЭЖ ЗОРИГТОЙ ДУУГАРСНЫ ХҮЧИНД ЭНЭ ТОМ ОРД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЭХ ОРОНДОО ҮЛДСЭН ДЭЭ ТҮҮНИЙ ҮР ГИМИЙГ АРД ТҮМЭН ЭХ ОРНООРОО ХҮРТЭЖ БАЙНА ҮҮНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ 2 ХҮНД ХӨШӨӨ БОСГОСОН Ч БАГАДНА ДАА, ЭНХБОЛДОД ШҮҮХЭЭС ЯЛ ӨГЧЭЭ ТЭР ЯАХАВ ТОМ УТГААРАН ХАРВАЛ ТЭД ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД ХАРИН БАЯР,ЭЛБЭГДОРЖ БААБАР ЭНХСАЙХАН ГЭЭД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО ЗАРАХ ГЭСЭН ШУНАЛТНУУД БОЛ ЭНЭ 2 ХҮНИЙ ХАЖУУД БОЛ ДЭНДҮҮ ЖААХАН ХҮМҮҮС ДЭЭ

  • З
    Зочин

    САНЖИЙН БАЯР гэжНОВШИЙН АМЬТАН УЛААН ЛУЙВАРЧИН ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН ЭТГЭЭД ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЭД ДҮРДЭЭ ИТГЭЧИХСЭН ӨЧҮҮХЭН ХОР НАЙРУУЛЖ АМЬДАРЧ АМЬТАН.НИКИЙН ДАВААНЯМ,ОЮУНГЭРЭЛ НАРТАЙ ХАМТАРЧ ЛУЙВАР ХИЙСЭН МӨНГӨӨРӨӨ АМЕРИКТ БААХАН ХАУС АВСАН ГЭЭД ИЧЭЭСЭЙ ТЕЛЕВИЗЭЭР ХУДЛАА ЮМ ЯРИХАА БОЛЬ.

  • Z
    Zochin

    Ctarto neekh shalikhgyi ee. Nyyrs avch ugaaj zardag biz dee. Kharin Borteegiig lusencetei n' avchikhsan Amarbayasgalangaa kheleech.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda