ЦЕГ: Дорнодод машинаас хаягдсан эмэгтэйг 3 машин 15 хүний бүрэлдэхүүнтэй хайж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:tsasan shuurga/tsasan sh.jpg

Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөн үйлдэж явсан тээврийн хэрэгслээс бие засахаар буусан эмэгтэйг орхиж явсан хэрэг гарч, улмаар тус эмэгтэйг эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Дорнод аймгийн цагдаагийн газраас 3 автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байна. Одоогоор тухайн эмэгтэйг олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна