УЦУОШГ: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/Dw0yaaGS6eYREAx5WZAc.png

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 3 сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-9 цаг, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Харин 15-нд Өвөрхангайн Төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Дарханы Шаазгайт, Төв аймгийн Цээл, Борнуурт, 15-16-нд шилжих шөнө Булганы Орхон, Хэнтийн Норовлин, Дадал, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Тэрэлжид 5.0-8.0мм буюу их цас оржээ.