М.Оюунчимэг: Гурилын үнэ зохиомлоор өссөнийг бүх байгууллага тогтоосон байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Oyunchimeg gishuun/йө.jpg

УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Иргэдийн хамгийн ихээр анхаарал татаад байгаа гурил тэжээлийн импортын татварыг тэглэх асуудлыг хаврын чуулганд оруулж ирэхээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Аль 10-р сард л ЭЗБХ-ны хурлаар ярьж байсан. Нэгдүгээр гурилын үнэ 90 гаруй хувь, хоёрдугаар гурилынх 56 хувиар буюу зохиомлоор үнэ хөөрөгдсөн гэдгийг бүх байгууллага тогтоосон. Импортын татварыг тэглэх эсэхийг УИХ-аар хэлэлцэнэ" гэсэн юм.