Д.Ганбат: Зовлон тохиолдонгуут 20-30 тэрбум төгрөгөөр машин авч өгдөг. Тэр нь дандаа шахаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Ganbat gishuun/MPA05104.jpg

УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Гурилын үнийг хар. Хоёр дахин нэмэгдсэн. Тоож байгаа ч юм алга. "Хамгийн хямдхан гурил идэж байна" гээд иргэдийг "даапаалж" байна. Тийм учраас хариуцлагын асуудал ярья. Ер нь энэ Засгийн газартай ч хариуцлага ярих цаг нь болсон байх аа.

Одоо тэгээд хар. Эд нарт мөнгө байсан л байна. Машин тэрэг авч өгч байгааг нь хар. Зовлон тохиолдонгуут бүгдээрээ 20-30 тэрбум төгрөгөөр машин авч өгдөг. Тэр нь дандаа шахаа. Уг нь "Land Criuser-77" машин манай орны нөхцөлд яг тохирно. Тэр машиныг бүх багийн дарга, эмч нартаа аваад өгчих хэрэгтэй" гэв.

tenx-hd