Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын дотоод асуудлаа хэлэлцэнэ
00

МАН-ын бага хурал энэ сарын 22, 23-нд хуралдах бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 23-ны өдөр буюу Ням гарагт товлогджээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Ийнхүү намын бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намууд мөрийн хөтөлбөрөө эцэслэхээр болжээ.
Үүнээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.



