Х.Болорчулуун: С.Баяр Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод, ЗГ хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Bolorchuluun gishuun/bolorchuluun.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан. Гурил, улаанбуудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж, аманд нь багтах болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлсэн. Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.

ХХААХҮЯ гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1 хүртэл гаалийн татваргүйгээр оруулах саналыг өгсөн. Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулж эхэлсэн. Дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор оруулна" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    1-р гурил дэлгүүрт 2500 төгрөг байна, хаана 3000 төгрөг байгаа юм бэ???????????? битгий худлаа сүржигнэж бай л даа, The retail price range for France wheat flour is between US$ 1.19 and US$ 5.85 per kilogram гэж байна Францад кг гурил 4000-аас дээш төгрөг байна гэтэл Монголчууд дэлхийд байхгүй өндөр үнэтэй гурил идэж байна гэж хэн бүлтэрээд байлаа??????

  • А
    АРД

    алейка дээд гурил их бор. чанар нь тийм л юм байна лээ.

  • З
    Зочин

    өөрөө эрх ашгийн зөрчилтэй этгээд ингэж л ярьхаас өөр яаахав

  • З
    Зочин

    малаа, тэр үеийн нөхцөл байдал өөр. чи болон бусад гурил үйлдвэрлэгчид улсаас татаас, урамшуулал өчнөөнийг авчихаад үнээ өсгөөд байхаар тэгэхгүй яадаг юм

  • З
    Зочин

    ene neg mal odoo hezeenii hend heregtei um yariad baigan be. lalar cin