“Орон нутагт олон суудалтай онгоц нисгэж, тийзний үнийг дахин бууруулахаар ажиллаж байна“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:miat/IMG_0623.jpg

Өнгөрөгч онд МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд шууд нислэг үйлдэж, тийзний үнийг 2-2.5 дахин бууруулсан билээ. Тэгвэл тийзний үнийг дахин бууруулахаар ажиллаж байгаа талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэв. Тэрбээр "Алслагдсан аймгууд руу онгоц нисэх зайлшгүй шаардлагатай. Орон нутгийн нислэг үнэтэй байсан. Билет нь үнэтэй учраас цөөхөн хүн нисдэг байсан. 7 хоногт Ховд руу нэг л нисдэг. Цөөхөн хоёр, гуравхан аймагт онгоц нислэг үйлддэг байсан. Тиймээс МИАТ ТӨХК-ийн онгоцыг нисгэж, тийзний үнийг 2-2.5 дахин бууруулах боломж бүрдсэн. Удахгүй орон нутагт олон суудалтай онгоц нисгэж, тийзний үнийг дахин бууруулахаар ажиллаж байна" гэв.