Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
00

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт боллоо. Тодруулбал, тус аймгийн Өлзийт сумаас баруун хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу 03 сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 45°10'48.0"N 106°10'12.0"E



