Амьдрал дээр хэрэгждэггүй МАН-ЫН ДҮРЭМ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 8 сек
50
legacy:MAN/Iltgel.jpg

Яг энэ цаг мөчид дараагийн парламентад "хөл тавих" хүсэлтэй улстөрчид сонгуульд өрсөлдөх "визээ даруулах"-аар намдаа хүсэлтээ өгч буй. МАН л гэхэд өчигдрийг хүртэл хүсэлтүүдийг нь хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд хөвөрч буй таамаглалууд тун удахгүй эцэслэгдэж, сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрсийн жагсаалт ил болно. Тэр дундаа энэ удаагийн парламентын 81.6 хувийг дангаараа бүрдүүлсэн МАН ирэх сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Учир нь тэдний хувьд 2022 онд "Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлахгүй, олон нийтийг бухимдуулсан, ёс суртахууны асуудал гаргасан хэнд ч цаг алдалгүй хурдтай арга хэмжээ авна, ёс суртахуунаар манлайлж ажиллана" гэж ам гарснаас хойш анхны сонгууль нь энэ удаагийн сонгууль.

Парламент дахь МАН-ын гишүүдээс дийлэнх олонх нь дахин нэр дэвших нь ойлгомжтой. Гэтэл энэ парламент үе үеийн парламент дундаас хамгийн их сэжигтэн, яллагдагчтай нь. Ингэхдээ 15 гишүүн хууль хяналтын байгууллагын хаалга татсанаас 11 нь МАН-ын гишүүд байна. Тэдний хоёр нь шүүхээс ял хүртэл сонсоод байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл МАН эдгээр гишүүдээсээ хэнийг нь ч түдгэлзүүлсэнгүй, хэнтэй нь ч хариуцлага ярьсангүй. Гэтэл "Гэмт хэрэгт холбогдож шалгагдаж эхэлсэн тохиолдолд намын гишүүнчлэлээс түдгэлзүүнэ" хэмээн Генсек нь ярьж зогссон цаг саяхан.

МАН энэ талаар дүрэмдээ дурдахдаа дараах гурван тохиолдолд Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолоор гишүүнчлэлийн эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ хэмээн заасан байдаг. Үүнд:

34.6.1 илтэд ёс зүйн зөрчил гаргасан

34.6.2 ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан

36.4.3 авлигын гэмт хэрэгт холбогдсон хэмээн заажээ.

Хэрэв МАН дээрх дүрмээ барьсан бол өнөөдрийн байдлаар одоогийн парламентаас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Эрдэнэбат нарыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэхээр хугацаа өнгөрлөө. Намын үндсэн дүрэмдээ хариуцлагын механизмыг чангатгах өөрчлөлтийг оруулж чадсан шигээ түүнийгээ хэрэгжүүлж чадсан бол МАН өнөөдөр нийгэмд дүрэм журмаа биелүүлдэг, хэлсэн ярьсныхаа төлөө авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нам гэж үнэлэгдэж, олон нийтээс нэмэх оноо авчихсан байх байлаа. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд өнөө гишүүдийн зарим нь дахин нэр дэвших амбицтайгаа "хийсэж" явна. Нам нь тэдэнд хариуцлага тооцох нь бүү хэл толгойг илээд явж байхад арга ч үгүй биз.

Энэ утгаараа нэр дэвшигчдийн нэрс яригдаж буй энэ үед МАН дотооддоо хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж буй нь лавтай. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийнхээ нэрсийг оруулаад ирвэл МАН-ЫН ДҮРЭМ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖДЭГГҮЙ гэдгийн сүүлийн баталгаа болж үлдэнэ. Тиймээс ирэх сонгуульд асуудалтайгаасаа илүү нүүр тахлах хэдэн улстөрчөө авч орох нь л зөв гаргалгаа болоод байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Өөрөө хууль, дүрэм, журмаа биелүүлэхгүй хууль зөрчөөд ажлаа өгөхгүй давхар ажил хийж байж ингэж худлаа хуцах хэрэг юун. Энэний үгэнд хэн итгэх вэ дээ одоо. Ярьсан бүхэн нь худал.

  • З
    Зочин

    Намын дүрмээ хэрэгжүүлж чаддаггүй. Тэгснээр дүрэм батлахдаа сайн. МАН-ынхан өөрсдийгөө л эвгүй байдалд оруулж байгаа даа эд нар

  • З
    Зочин

    Дүрмээ ул болгосон жишээг холоос хайх огт хэрэггүй: Ерөнхий нарийн бичгийн дарга нь ЗГХЭГ ийн дарга болсоор 2 жил тойрч байхад нөгөө намын шударга гишүүд дарга нар нь таг чиг. ийм байж нам дотроо хууль. дүрмээ баримтлуулж чадахгүй байж улс орны хэмжээнд олон юм бүү донгосцгоо

  • Д
    Доржоо

    Яг үнэн нам нам биш болсон намын ерөнхий нарийн бичиг орон тооны байх ёстой амарбаясгалан давхар ажил хийж байна. Авилгачдын хэрэгт холбогдсон хүн нарийн бичгийн дарга болчихсон Энхбаатар гэж. Хяналтын хороо Баярбаатар ажлаа хий

  • З
    Зочин

    намын дүрэм нь жирийн гишүүддээ эр бар болж үйлчилдэг болохоос дарга нарт өөрсдөд нь хэзээ үйлчилдэг байлаа. наад захын жишээ Амарбаясгалан өөрөө байна шүү дээ. Дүрэмд нь намын ерөнхий нарийн бичгийн дарга давхар албан тушаал хашихгүй ээ гээд байхад одоо юу хийж байна. нөгөө гишүүд гэдэг амьсгаанууд нь албан тушаалаас нь сүрдээд таг. харин унасан хойно нь том том дуугарнаа харж байгааарай