С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Byambatsogt gishuun/бямбаа 2.jpg
legacy:Byambatsogt gishuun/бямбаа1.jpg

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй албаныхан БНХАУ-ын ШУӨЗО-нд ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, ШУӨЗО-ны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Тухайлбал:

-Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх

-Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох

-Баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах

-Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах

legacy:Byambatsogt gishuun/бямбаа 3.jpg

-Баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох

-Агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх

-Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.