Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТҮР ХОРОО: Эмийн үнэ, албан татварын асуудлаар Татварын Ерөнхий газрын мэдээллийг хаалттай сонсоно
00

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо энэ сард багтаан нээлттэй сонсгол зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж буй. Тэгвэл өнөөдөр /2024.04.03/ түр хорооны хуралдаан 16.00 цагт товлогджээ. Хуралдаанаар эмийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар /худалдааны үе шатанд болон эцсийн хэрэглэгчид/ хэрхэн нөлөөлж буй талаар Татварын ерөнхий газрын мэдээллийг хаалттай сонсох аж.



