Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дэлхийн циркчдийн наадмаас “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөг олгохоор боллоо
00

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.



