Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Чуулган тасалсан гишүүдийн ирцийг УИХ-ын дарга зарлана гэв
00

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд 20 гаруй хонож байна. Гэвч Төрийн ордон "нам гүм" байх бөгөөд чуулган болон байнгын хороодын ирц хангалтгүй байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд "Би юу гэж ч хэлсэн гишүүд хариуцлагатай бай. Ажиглаад байгаа шүү. Дандаа ард түмний саналыг эсэргүүцэж байгаа. Чуулганыг тасалсан ирцүүдийг чинь бүгдийг нь зарлана" гэлээ.




