Н.Алтанхуяг: Би Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгнө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Altanhuyag gishuun/213144260_517278376255409_3486382294614611442_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хууль дахь Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр "Ч.Хүрэлбаатарыг би шүүхэд өгнө. 60/40 гэдэг заалтыг манай Засгийн газрыг оруулж ирсэн гэж гүтгээд байгаа. УИХ дээр гүтгэлэг явуулдаг явдлыг би олон жил тэвчлээ. Одоо шүүх дээр очоод үнэн зөвөө нотлуулья" гэв.