Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Алтанхуяг: Сангийн сайд, Эдийн засгийн сайд нар чинь хаачсан юм. Сонгууль хийгээд хуссан мөнгөө тараагаад л явж байгаа байх даа
10

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хууль дахь Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд нарыг чуулганы хуралдаанд суухгүй байгаад шүүмжлэлтэй хандав.



