АН-ын дарга Лу.Гантөмөрт Монголын багш нарын ҮЭХ-ноос багш нарын цалинг 1000 долларт хүргэх хүсэлтийг хүргүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Gantumur Lu/bagsh nar UEH/e5f75700-26ac-493e-b2ef-3870f881e8a5.jpg

Боловсролын салбар гэдэг аливаа улс орны хөгжлийн суурь салбар. Боловсролтой багш нарын гараас сайн сурагчид, чадварлаг мэргэжилтнүүд төрөн гардаг. Салбар, салбарын чадварлаг мэргэжилтнүүд улс орны хөгжлийн түүчээ болдог. Өндөр хөгжилтэй улс орнууд ингэж л хөгждөг. Гэвч боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын цалин хангамж, ажиллах орчны асуудал хүндрэлтэй хэвээр байгааг Монголын багш нарын ҮЭХ-ны анхдугаар хурлын үеэр онцоллоо.

Энэ үеэр Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт хандаж, багш нарын цалинг 1000 ам.доллар хүртэл нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байна.

legacy:Gantumur Lu/bagsh nar UEH/11df316e-87ec-4aa6-baa5-1c78bc2c282f.jpg

Тус холбооны зүгээс Ардчилсан намын даргад хандах болсон шалтгаан нь түүнийг Боловсролын сайдаар ажиллах хугацаандаа үр дүнтэй бодлогын шинэчлэл, тухайн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд боловсролын салбарт анхаарал тавих, үр дүнтэй шийдлүүдийг санал болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

legacy:Gantumur Lu/bagsh nar UEH/36b577a3-5c5d-49d2-8f5c-c4d13097a65b.jpg