Л.ГАНТӨМӨР: Намын тамгаа алдахгүйн тулд биедээ авч явдаг байсан

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин 36 сек
60
legacy:Gantumur Lu/гантөмөр.jpg

Өнөөдөр Ардчилсан намын 34 жилийн баярын хурал боллоо.

----------------------------

АН-ын дарга Л.Гантөмөр: Нэг жилийн өмнө дөрөвдүгээр сарын 7 ажлын өдөр байсан. Улсын дээд шүүх шийдвэр гаргаж Ардчилсан намын даргын бүртгэл дээр үндсэндээ АН-ын даргын гэрчилгээнд Лувсаннямын Гантөмөр гэдэг нэрийг энэ цаг мөчид бичиж байсан юм. Үүнийг сонсоод их сэтгэл хөдөлж, баярын хурал дээр юу ярьснаа санахгүй байгаа юм. Ямартай ч ардчилалын төлөө хатуу зогсоно гэж хэлснээ санаж байгаа юм. Одоо наран ургах зүг рүү явж баяраа тэмдэглэнэ гэж Сүхбаатар аймагт нийт намын гишүүдтэйгээ хурлаа хийж байсан юм. Энэ үеэр манай намын хоёр эмэгтэй гишүүн “Бүртгэлээ хийлгэлээ. Одоо тамганы маргаа юу болох бол.

Сонгууль болоход ганцхан жил үлдлээ” гэж ярьж байсныг сонсоход миний нуруугаар хүйт оргиж “Нээрээ шийдэгдэх юм уу, боломж байна уу” гэж бодож байсан. Угтаа бол “АН бүтэн боллоо, намаа босгож ирэх юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй очсон. Хэнтий, Сүхбаатарт уулзалт хийсний дараа дөрөвдүгээр сарын 20-нд бидний удирдагч С.Зоригийн төрсөн өдрөөр би тамгаа хүлээн авсан.

АН-ын даргын тамгыг гардаж аваад дөрөвдүгээр сарын 21-нд би Баянхонгор явахдаа тамгаа бариад явсан. Алдчих юм шиг санагдаад хайр хүрээд, энэ тамгыг намдаа үлдээхгүй баруун бүсийг тойруулаад явъя, намынхаа бүх гишүүдэд үзүүлмээр санагдаад явж байсан. Тухайн үед Архангай аймагт очиж байхад тамга, гэрчилгээтэй боллоо, бүгд нийлэх үү гэдэг асуулт тавьсан. Эв эе гэж юу вэ гэдгийг би тэр үед бодож эхэлсэн. Олон хүн хэлж байсан, та нар эвлэлдэж чадахгүй, яагаад гэвэл та нар олон жигүүртэй, олон ургальч үзэлтэй, даргаа аялдан дагалддаг хүмүүсийн хүмүүсийн нүдээр харахад бид эвлэлдэх ямар ч бололцоогүй, эв гэх үг бидэнд байдаггүй юм шигээр хүмүүс төсөөлдөг юм билээ. Бид эв эеийг өөрөөр хардаг. Аялдан дагалдагчгүй байдаг намыг эв эеийн хүчтэй нам гэж хувьдаа хардаг. Даргаа дагаж аялдан дагалддаггүй тэр хүмүүс бол эвийн хүч юм гэж харж байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Бага ангийн сурах бичгийн агуулгаа хасаж 6-9 р ангийн агуулгадаа нэмж,5р ангийн улсын шалгалтын даалгаврын сангийн хасыг 7-р анги руу шилжүүлээрэй 6-10настай хүүхдэд хэт ихдэж байна Гантөмөр өө Эцэг эхчүүд ахдах дунд ангид сурах судлах нь ихэснэ гэж үзтэл бага ангид сурах судлах агуулга нь хэт их байгаагаас өнөөгийн гол хэрүүл багш нарыг дарамтлах нь үүнээс чинь үүдэлтэй байна

    • З
      Зочин2 жил өмнө

      Хагасыг,ахлах

  • З
    Зочин2 жил өмнө

    hogiin hulgaich hunii sannaa endee

  • З
    Зочин2 жил өмнө

    бүлдгэндээ авч явсан гээд хэлээч.

  • И
    иргэн2 жил өмнө

    нэг хүн айсандаа болоод өмдөндөө сур харваж гэнэ. тэгээд өөрийгөө буудуулж шархдаж үхэж байна гэж сбодоод түрүүчийн цус түрүү дүүрлээ намын минь улаан батлахыг Намнан даргад минь өгөөрэй гээсэн гэдг.

  • З
    Зочин2 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda